2011-02-23
test bio

Эсийн химийн найрлага o Зорилго: Эсийн химийн бодисын найрлагыг мэдэх Зорилт: Амьд биеийн шим бус нэгдлийн тухай мэдлэг олж авах Шим нэгдлийг жишээн дээр мэдэж ойлгох, туршлага хийх Нуклейн хүчлийн бүтцийг мэдэж, бодлого бодож сурах 109 ЭЛЕМЕНТЭЭС 24 НЬ АМЬД БИЕД ОРОЛЦОНО. макроэлемент • С,О,Н,N • 98% мезоэлемент • Na, S,Fe, K , Ca, Mg • 0,5% микроэлемент • Cu ,Co, J ,Mn • 0,0002% • Амьд биеийг бүрдүүлж байгаа химийн элементүүд нь амьгүй биеийнхийг бодвол цөөн тоотой. • Эсийн массын 98% нь H.O.C.N гэсэн 4 элемент бүрдүүлдэг тул тэдгээрийг макроэлемент гэнэ. • Эсэд зайлшгүй чухал үүрэгтэй боловч бага хэмжээгээр байдаг Na S Fe Kали Ca Mg зэрэг элементүүдийг мезоэлемент гэнэ. • Эсийн дотоод үйл ажиллагаанд оролцдог фермент,гормон, витамин зэргийн найрлаганд ордог, эсийн 0,0002% эзэлдэг Cu , Fe, Co, J, Mn, Mo элементүүдийг микроэлемент гэнэ. Эс дэх химийн элементүүд H O C N Макро элемент Na S Fe K Ca Mg Мезо элемент Cu F Co J Mn Mo Микро элемент Химийн элементүүдийн эс дэх үүрэг • С,Н,О,N эдгээр элементүүд нь эс дэх органик нэгдлүүдийг үүсгэх ба S, P- той нэгдэж уураг, нуклейн хүчил зэрэг эсийн чухал нэгдлүүдийн найрлаганд ордог. • Na, K, Cl зэрэг нь эсийн мембранаар бодис нэвтрэх ба мэдрэлийн эсээр сэрэл дамжихад нөлөөлдөг. • Ca, Р нь ясны найрлаганд ордог ба кальци цус бүлэгнэхэд нөлөөлдөг. • Fe-цусны улаан эсийн найрлаганд орж хүчилтөрөгчийг зөөхөд оролцоно. • Mg- ургамалд хлорофиллийн найрлаганд, Рибосомын жижиг бөмбөлгөнд холбогдоход уураг нийлэгжиж эхэлнэ. H O C N Макро элемент Na S Fe K Ca Mg Мезо элемент Cu F Co J Mn Mo Микро элемент Эсийн найрлага Шим бус /органик бус/ Ус Эрдэс, бодис Шим /органик/ Уураг Нүүрс-ус Өөх тос Нуклейн хүчил Шим нэгдэл Нүүрс ус- полимер нэгдэл Глюкоз- мономер нэгдэл Фруктоз- мономер нэгдэл Өөх тос- полимер нэгдэл Өөхний хүчил- мономер нэгдэл Нуклейн хүчил- полимер нэгдэл Нуклеотид- мономер нэгдэл Уураг-полимер нэгдэл Аминхүчил /20/- мономер нэгдэл Эсийн найрлага болон амьдралын үйл ажиллагааны бүтээгдэхүүнд оролцох шим нэгдлүүдийг биологийн полимер гэнэ. Полимер гэдэг нь олон гишүүнтэй гинжин молекул бөгөөд түүний гишүүн нь мономер гэж нэрлэгдэх харьцангуй эгэл бүтэцтэй нэгэн бодис байдаг. Мономерүүд хоорондоо холбогдож, хэлхэлдсээр хэдэн мянган гишүүнтэй гинжин молекул үүсгэж болно. Ус • Эс дэхь ихэнх химийн урвал усан орчинд явагддаг. • Усны дулаан багтаамж их. • Усны дулаан дамжуулах чадвар их. • Гидрофиль- давс, сахар, аминхүчил сайн уусна. • Гидрофоб- өөх тос, каучук Эсийн биеийн жингийн 80% нь ус эзэлдэг • Хүний эд, эрхтний усны агууламж уураг тархи, ясанд 20%-85%, • Медузэд 95%, • Хуурай үрэнд ус 10-12%, • Улаан лооль 85-95 хувийг ус эзэлнэ. • Далайн ус 320000 км куб ууршина. • Эх газарт 284000 км куб ус тунадас болон бууна. Эрдэс бодис • Эрдэс давсны эс дэх үүрэг: • Эсийн цочролыг хариуцдаг. • Ионуудын цэнэгийн ялгаанаас хамааран булчин ба мэдрэлээр сэрэл дамждаг. • Эсийн доторх сул шүлтлэг орчин болох буферлэг чанар бий болгоно. • Зарим ионууд ферментийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Эрдэс давс нь эсэд ихэвчлэн ион байдлаар байна. Нуклейн хүчил ДНХ РНХ Бөөмийн дотор Цитоплазмд Бөөмөнд Нуклейн хүчил Дезоксирибонуклейн хүчил • Хос гинж • Нуклеотидоос тогтоно. • Дезоксирибоза • Фосфорын хүчлийн үлдэгдэл • Аденин • Гуанин • Цитозин • Тимин • Удамшлын мэдээлэл хадгална. Рибонуклейн хүчил • Дан гинж • Нуклеотидоос тогтоно. • Рибоза • Фосфорын хүчлийн үлдэгдэл • Аденин • Гуанин • Цитозин • Урацил • Уураг нийлэгжихэд оролцоно. Доор байгаа схемээс харьцуулан ажиглаарай. Нуклеотидийн бүтцийг бичнэ үү? Нуклеотидууд өөр хоорондоо зөвхөн пурины /аденин, гуанин/ ба пиримидины /цитозин, тимин/ азотлог суурийн алиныг агуулж байгаагаараа ялгарч байна. Нэг нуклеотидийн фосфорын хүчлийн үлдэгдэл нөгөө нуклеотидийн дезоксирибозтой эфирийн хоймсон холбоогоор холбогдож, полинуклеотидыг үүсгэнэ. Нуклеотидийнбүтэц: Молекул генетикийн бодлого • Бодлого1. ДНХ-ийн нэг гинжин дээр АААТТГГЦЦЦ ГЦгэсэн дараалалтай байвал нөгөө гинжин дээр ямар дараалал үүсэх вэ? Хэдэн ген байна вэ? Үндэслэл: 1.Нуклеотидэд байгаа азотлиг суурийн нэрээр нуклеотидийг нэрлэнэ. Азотлиг суурийн эхний үсгээр /АТГЦ/ тэмдэглэдэг. 2. А=Т, Г=Ц холбогдохыг Чаргаффын дүрэм гэнэ. 3. Нэг ген 3 нуклеотидээс тогтоно. Комплементари зохицлын хууль зүй бол А-Т, Г-Ц нуклеотидууд холбогдоно. Энэ бодлогын хариу: ТТТААЦЦГГГЦГ гэсэн нуклеотидийн дараалал нөгөө гинжин дээр оршино. Бодлого 2. • ДНХ-ийн хос гинжин дээр 15 % нь Тиминтэй нуклеотид байсан бол хэдэн хувийг Аденинтай нуклеотид эзэлдэг вэ? • ДНХ-ийн хос гинжин дээр 25 % нь Гуанинтай нуклеотид байсан бол Аденинтай нуклеотид хэдэн хувийг эзлэх вэ? Бодлого 2: 1-р бодлогын хариулт: А-Т холбогдох учир 15% байна. 2-р бодлогын хариулт: 25%Гуанин+25% Цитозин=50% ГЦ 100%-50%ГЦ=50%АТ 50%АТ:2=25% Аденин байна. Гэртээ  Х.Тэрбиш нар "Биологи10-11" номны 80- 89 хуудсыг уншин гол зүйлийг схемчлэн тэмдэглээрэй. Схемчлэн бичсэн зүйлээрээ 10 тест хийн, багшдаа үзүүлээрэй. "Ерөнхий биологи 9-10" номноос 96-106 хуудсыг харьцуулан ашиглана уу? Ашиглах ном зохиол: 1. А.Гүрбадам, Г.Данзан, Н.Даваа нар. Биологи. УБ 1990. 2. А.Гүрбадам нар .Биологи. 40-53-р хуудас 3. И.Пүрэвдорж. Удамшил. Улаанбаатар. 1991.123 хуудас. 4. А.П.Пехов.Биология обшая генетика 5. Х.Тэрбиш нар .Биологи. 80-89-р хуудас “Эсийн химийн найрлага “ хичээлээр өөрийгөө шалгах асуулт: 1. Шим бус бодист орох нэгдэл аль нь вэ? A. Фосфорын хүчлийн үлдэгдэл фермент юм уу тэдгээрийн физиологийн идэвхийг өөрчилдөг. B. Хүхрийн хүчлийн үлдэгдэл усанд уусдаггүй гаднын бодистой нэгдэж, тэдгээрийг уусамтгай болгон, эсээс гадагшлуулдаг. C. Азотлиг хүчил , калийн давс зэрэг ургамлын эрдэс тэжээлийн чухал үүрэгтэй. D. Бүх хариулт зөв. 2.Төмөр ямар бүтцэд оролцдог вэ? A. Хлорофиллийн бүтцэд оролцоно. B. Шүдний найрлаганд оролцоно. C. Ясны найрлаганд оролцоно. D. Гемоглобины бүтцэд оролцоно. 3.Усны ямар чадвараас амьд биеийн эд эсийн хооронд жигд дулаан байх вэ? 1.Усны дулаан дамжуулах чадвар 2.Ус сайн уусгах чадвар 3.Ус цахилгааныг сайн дамжуулах A. 1,2 B. 2 C. 3 D. 1 4. Удамшлын мэдээллийг хадгалагч хэсэг аль нь вэ? 1. РНХ 2.ДНХ 3.Дезоксирибонуклейн хүчил A. 1 B. 2 C. 3 D. 2,3 5.ДНХ-ийн молекулын мономерын бүтцийг нэрлэнэ үү? 1. Дезоксирибоз 2.Тимин 3.Фосфорын хүчлийн үлдэгдэл A. 1,2 B. 2,3 C. 1 D. 1,2,3 6. ДНХ-ийн нэг гинжин дээр ГЦАТАА гэсэн дараалалтай бол нөгөө гинжний нуклеотидийн дарааллыг олно уу? A. ГГЦЦТТА B. ЦЦГГТТА C. ААТТГГЦ D. ЦГТАТТ 7. ДНХ-ийн нуклеотидуудын дотор тимин 10 % тай байсан бол аденин хэдэн байх вэ? A. 40 B. 60 C. 30 D. 10 8. ДНХ-ийн нуклеотидуудын найрлаганд гуанин 23 %-тай байсан бол аденин хэдэн хувьтай байх вэ? A. 23 B. 46 C. 40 D. 27 9. Шим бодисыг нэрлэнэ үү? 1.Уураг 2.Нүүрс ус 3.Өөх-тос 4.Нуклейн хүчил A. 1,2 B. 2,3 C. 3,4 D. 1,2,3,4 10. Шим бус бодист ордоггүй нэгдлийг сонгоно уу? 1.Уураг 2.Нүүрс ус 3.Ус 4.Нуклейн хүчил A. 1,2 B. 2,3 C. 3,4 D. 1,2,4 Бүх хариулт: D
Бичсэн: byambaa | цаг: 17:23 | Цахим тест
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax