2011-02-21
Сурагч нас

Б.Амарсанаа :
Сурагч нас
2007-11-20 08:59:00
Үүрийн гэгээн орон
Үүргэвч цүнхээ бэлдэнэ
Сургуулийн босгогийг анх алхан
Сурагч хэмээх нэрийг хүртсэн
Үзэг барин бэхэндээ дүрж
Үсэг зуран нэрээ нь бичиж
Ном уншина ухаанаа тэлэж
Нэгдүгээр ангиа эхэлж билээ
А үсэгээ холбож байсанаас хойш
Арван жилийг ардаа орхиж
Алхам бүртээ мэдлэгээ дээшлүүлж
Алсын аяанд бэлэн боллоо
Сурагч насаа хэзээ ч мартахгүй
Сургуулийн анд нараа дурсаж явна
Ангийн багшдаа маш их баярлалаа
Ачийг чинь би хэзээ ч мартахгүй
Амьдралын алтан үе болсон
Арван жилийн минь амьдрал
Хүүхэд насны минь хөгжөөнт үе
Хэзээд ч мартагдахгүй сурагч нас минь
Б.Амарсанаа :
Алтан Ураг
Эрт цагийн нэгэн өдөр
Эгэл Тэмүүжин хорвоод мэндэлсэн
Өсөж томрон эзэн хаан болсон нь
Өүлөн ээжийн ач буян юм
Чингис гэдэг алдарыг гардан аваад
Чин зоригтой баатаруудаа дагуулан
Хүлэгт морьдынхоо нуруу нь дээр морьдон
Хорвоод дуулагдах Монгол улсыг байгууллаа
Найман зууныг өнгөрөв ч
Нэр хүндээ үл алдсан
Чиний миний өвөг дээдэс болсон
Чингис хааныг магтан шүлэглье
Алтан урагийн бичиг
Айдаа миний Монгол улс
Дэндүү баатарлаг цэрэг эрс нь
Дэлхийн талыг эзэгнэж явсан
Уран цэцэн домог үгс нь
Урьд хойчид минь сургамж болог
Үнэлж барашгүй Монгол зан дүрх
Үргэлжийн мөнхөд өвлөгдөн үлдэг
Монгол гэдгээрээ бахархаж явна
Маргаашийн тэнгэр өөд харан алхана
Бичсэн: byambaa | цаг: 17:25 | Шүлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax